Graphic novel нь хүүрнэсэн хэлбэрээр уншигчдад мэдээлэл хүргэх, мөн зургаар илэрхийлэгдэх дэвшилтэд дизайны бүтээл юм. Graphic novel нь комик номтой төстэй боловч илүү том хэмжээний урт хэлбэртэй байдаг. Ихэнхдээ номын дэлгүүрүүдийн зурагт номын хэсгээр борлогддог бөгөөд комикоос урт том хэмжээний зүйлийг сонирхдог хүмүүст зориулагдсан байдаг. Graphic novel нь эхлэл, өрнөл, төгсгөлтэй олон цувралаар гардаг бүтэн зохиол ба заримдаа ихэнх комик номуудын түүхийг илүү дэлгэрэнгүй, сайжруулсан байдаг хэдий ч илүү төгс сэдэвчилсэн бүтээл юм.
Заримдаа уламжлалт комик номын хэлбэртэйгээр цувралаар гардаг тохиолдол байдаг. Комик нь Graphic novel-той төстэй боловч цөөн хуудсаар хэвлэгддэг хүүрнэсэн хэлбэрээр уншигчдад хүрдэг зурагт ном юм. Комикын бүтэц болоод хэлбэр нь Graphic novel-той ижил төсөөтэй бөгөөд комикыг бүтээхдээ зохиол бичигч, зургийн эх гаргагч, зургийн эхийг тодруулагч, текстийг оруулагч, текст болон зургийн өнгө оруулагч гэсэн уран бүтээлчид ажилладаг бөгөөд тэдгээрийн цаг зав, нөр их хөдөлмөр, сэтгэл шингэсэн асар ажиллагаатай уран бүтээл юм.
Манга 19-р зууны төгсгөлөөр Японд гарах болсон хүүхэлдэйн зурагт номыг манга гэх бөгөөд одоогийн хэлбэрээ Дэлхийн 2-р дайны дараагаар олж авсан гэж болно. Манга нь бүхий л төрлийн сэдвээр бүх насныханд зориулагдан гардаг. 2007 оны байдлаар Японы хэвлэлийн зах зээлд 406 тэрбум йен буюу ихэнх номын бизнесийн хувийг эзлэх орлогыг оруулсан байна. Манга нь голдуу хар цагаан өнгөөр хэвлэгддэг ба заримдаа өнгөт хэлбэрээр ч гардаг. Нэг манга нь дотроо олон түүхийг агуулсан бөгөөд нэг цуврал дээр нэг түүхийн талаар өгүүлэх ба дараагийн цуврал дээр үргэлжлүүлэн хоорондоо уялдаатай түүхийг өгүүлнэ. Манга нь олны дунд нилээд алдартай болсон үед тэрүүгээр хүүхэлдэйн кино хийдэг төдийгүй уран сайхны кино болох тохиолдол байдаг. Манга гэсэн энэхүү нэр томъёо нь японоос өөр газарт бас хэрэглэгддэг ба энэ нь тухайн бүтээл японд хийгдсэн гэсэн утгыг агуулдаг. Японы манга нь Тайван, Өмнөд Солонгос, БНХАУ, Гонгконг, Франц зэрэг улсуудын зурагт номыг хөгжилд нөлөө үзүүлсэн. Мангаг бүх насныхан уншихад тохиромжтой ба дотор нь эрэгтэй, эмэгтэй хүүхэд, насанд хүрэгчдэд гэсэн байдлаар гурван үндсэн хэсэгт хувааж болно. Эрэгтэй хүүхдийн манга нь адал явдал, илүү үйл явдалаар дүүрэн байдаг бол эмэгтэй хүүхдийн манга нь илүү харилцаа, хайр дурлалыг тусгасан байдаг. Ялгаатай тал Японы манга, Америкын комик ном хоёр ямар ялгаатай юм бэ. Японы манга нь илүү бодит, амьдралд ойрхон байдаг. Мөн үнэ, зохион бүтээсэн байдал, уншигчдын хамрах хүрээ, уншигчдын хүйс болон биет хэлбэр нь хүртэл өөр өөр байдаг. Манга нь хар цагаанаар хэвлэгддэг бол комик нь өнгөт байдаг. Америкын уламжлалт комик номоос манга нь хамаагүй бага буюу комикоос гурваны нэг дахин бага хэмжээтэй билээ. Гэхдээ комик нь 32 хүртэл хуудас үргэлжилдэг бөгөөд харин манга нь хэдэн зуун хуудастай байдаг. Хуудасны тоогоор харьцуулвал манга нь зурагт романтай дөхөж очих ба гэхдээ Америкын зурагт роман нь сар тутам гарах үргэлжилсэн цуврал бүтээл байдгаараа мангагаас ялгаатай.
Ихэнхдээ манга нь нэг том зохиолыг хэсэгчлэн гаргадаг ба тэр нь хэдэн мянган хуудас болдог. Бас нэг ялгаатай зүйл гэвэл комикыг бүтээхдээ зохиол бичигч, зургийн эх гаргагч, зургийн эхийг тодруулагч, текстийг оруулагч, текст болон зургийг өнгө оруулагч гэсэн уран бүтээлчид ажилладаг бол манга-г дан ганц хүн дээрх бүх ажлыг хийдгээрээ онцлог ялгаатай билээ. Манга-г уншихад маш хурдан бөгөөд комикыг бодвол хуудаст орох текст нь хамаагүй бага байдаг. Мангагийн үнэ нь дундаж комикын үнэтэй адил ба хар цагаанаар хэвлэгддэг болохоор олон хуудасны өртөгийг багасгаж өгдөг байна. Насанд хүрэгчдэд зориулсан манга нь ихэнхдээ сексийн талаар өгүүлсэн байдаг тул бага насныханд борлуулах буюу уншуулах хориотой байдаг.
Эх сурвалж comics.mn
No comments:
Post a Comment